Нууцлалын бодлого
Хүчин төгөлдөр болсон: · Сүүлд шинэчилсэн:
1.Ерөнхий зүйл
Энэхүү бодлого нь ИВИ Автомотив ХХК (цаашид “Бид”) evauto.mn вэбсайт, утас болон борлуулалтын салбараар дамжуулан цуглуулсан хувь хүний мэдээллийг хэрхэн цуглуулж, ашиглаж, хадгалж, хамгаалдгийг тодорхойлно. Бид Монгол Улсын Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг дагаж мөрдөнө.
2.Бидний цуглуулдаг мэдээлэл
- Холбоо барих мэдээлэл — нэр, утасны дугаар, имэйл (тест драйв, хүсэлт, захиалга өгөх үед)
- Тээврийн хэрэгслийн мэдээлэл — trade-in үнэлгээнд оруулсан улсын дугаар, гүйлт, техникийн төлөв
- Санхүүгийн мэдээлэл — лизингийн тооцоонд сонгосон урьдчилгаа, хугацаа; зээлийн хүсэлт илгээх үед иргэний үнэмлэх, орлогын мэдээлэл
- Техникийн мэдээлэл — IP хаяг, төхөөрөмж, хөтөч, cookie, үзсэн хуудас
3.Мэдээллийг ашиглах зорилго
- Тест драйв, уулзалт, захиалгыг баталгаажуулах, тантай холбогдох
- Trade-in урьдчилсан үнэлгээ гаргах
- Таны зөвшөөрлөөр лизингийн хүсэлтийг түнш банк, ББСБ-д дамжуулах
- Худалдах-худалдан авах гэрээ байгуулах, баталгаат үйлчилгээ үзүүлэх
- Вэбсайтын ажиллагааг сайжруулах, хууль ёсны шаардлага биелүүлэх
4.Гуравдагч этгээдэд дамжуулах
Бид таны мэдээллийг худалдахгүй. Зөвхөн дараах тохиолдолд, шаардлагатай хэмжээнд дамжуулна:
- М Банк, Simple ББСБ — зөвхөн та лизингийн хүсэлт илгээсэн үед
- UBCab — цэнэглэх станц, цэнэглэгч суурилуулах үйлчилгээ захиалсан үед
- Улсын бүртгэлийн мэдээллийн сан — trade-in үнэлгээнд улсын дугаараар лавлах
- Төрийн байгууллага — хуульд заасан үндэслэлээр албан ёсоор шаардсан үед
5.Хадгалах хугацаа
Хүсэлт, холбоо барих мэдээллийг сүүлийн харилцаанаас хойш 2 жил хадгална. Гэрээ, төлбөрийн баримтыг хуульд заасан хугацаанд хадгална. Хугацаа дууссан мэдээллийг устгах буюу нэргүй болгоно.
6.Таны эрх
- Өөрийн мэдээлэлтэй танилцах, хуулбар авах
- Буруу мэдээллийг засуулах
- Мэдээллээ устгуулах (хуулиар хадгалах үүрэгтэйгээс бусад)
- Маркетингийн мэдээлэл хүлээн авахаас татгалзах, зөвшөөрлөө цуцлах
Хүсэлтээ info@evauto.mn хаягаар эсвэл 7759-7759 утсаар илгээнэ үү. Бид 5 ажлын өдөрт хариу өгнө.
7.Мэдээллийн аюулгүй байдал
Вэбсайт SSL шифрлэлтээр ажиллана. Хувийн мэдээлэлд зөвхөн ажил үүргийн шаардлагатай ажилтан хандах эрхтэй бөгөөд хандалтыг бүртгэлжүүлнэ.
8.Cookie
Бид сайтын үндсэн ажиллагаа (сонгосон шүүлтүүр, харьцуулалт хадгалах) болон нэргүй статистикт cookie ашиглана. Хөтчийн тохиргоогоор cookie-г хааж болох ч зарим функц ажиллахгүй байж болно.
9.Бодлогын өөрчлөлт
Бодлогод өөрчлөлт орсон тохиолдолд энэ хуудсанд шинэчилсэн огноог тэмдэглэж, чухал өөрчлөлтийг вэбсайтаар мэдэгдэнэ.